|
Узбесктаны Ташкент хотноо болж буй "РИО-2016" олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний аваргаар ОУХМ М.Анхцэцэг шалгарлаа. Өнөөдөр явагдсан эмэгтэй 75 кг-ын жинд тэрээр огцомоор 112 кг, түлхэлтээр 132 кг, нийлбэрээр 244 кг-ыг өргөн ТИВИЙН аварга цолыг хүртлээ. 13 жилийн өмнө БНХАУ-д болсон Азийн аваргаас Л.Одгэрэл мөнгө, хүрэл медалийг эх орондоо анх удаа авчирч байсан. Тэгвэл олимпийн эрх олгох энэхүү тэмцээнд М.Анхцэцэг түрүүлж, төрийнхөө дууллыг Ташкентийн тэнгэрт эгшиглүүллээ. Мөн ОУХМ Б.Энхтамир огцомоор 98 кг, түлхэлтээр 116 кг, нийлбэрээр 214 кг-ыг өргөн шагналт V байр эзлэв. Энэ жинд Япон, Энэтхэг, БНСУ, Узбекстан, Тайвань зэрэг найман орны 10 тамирчин өрсөлдлөө. БНСУ, Тайваны тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртэн медалийн тавцанд зогслоо. Олимпийн эрх олгох тивийн аваргын тэмцээний сүүлийн өдөр буюу маргааш эмэгтэй +75 кг-д ОУХМ Э.Билэгсайхан өрсөлдөх юм. Тус тэмцээнийг олон улсын I зэрэгтэй 16 орны 26 шүүгч шүүн явуулж байгаагийн дунд Монголын Л.Одгэрэл багтсан. Энэ үеэр Зүүн Азийн хүндийн өргөлтийн холбоо байгуулагдаж, анхны хуралдаан болсон. Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Даваадорж Зүүн Азийн хүндийн өргөлтийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Багийн дүнгээр олимпийн эрх олгох тус тэмцээнд манай эмэгтэй баг тамирчид амжилттай оролцож байна Эрэгтэйчүүдээс 56 кг-д ОУХМ Ө.Чагнаадорж, 62 кг-д ОУХМ Э.Мөнхдөл нар шагналт VIII байр эзэлсэн. Мөн эмэгтэй багаас 75 кг-д ОУХМ М.Анхцэцэг АЛТАН медаль хүртэж, Б.Энхтамир шагналт V байр, 63 кг-д Т.Анужин VIII байрыг эзлээд байна. Маргааш эмэгтэй +75 кг-д ОУХМ Э.Билэгсайхан өрсөлдөнө.
Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг Барс-2 худалдааны төвийн урд талд “Монинжбар” ХК-ний хашаанд тэсрэх бөмбөг олдсон байна. Уг тэсрэх бөмбөгийг аюулгүй болгохоор Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэс, Онцгой байдлын газар,
Uvertura хамтлаг байгуулагдаад одоо дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Тус хамтлагийнхныг “Image FX” студи дээр “Тэнгэрийн хүү” жүжгийн дууны клипний зураг авалттай байхад нь таарлаа
Сүүлийн үед яахаа мэдэхээ байгаад байна аа. Юу гэхээр нэг эмэгтэйтэй уулздаг болоод жил болох гэж байгаа юм. Тэгээд хамт бол амьдардаггүй. Хааяадаа л уулзаж гадуур хамт хонодог. Тэр үнэхээр заваан ч юм уу эсүүл надад тэгж санагдаад байна уу.
Стресс ихтэй энэ нийгэм, цаг үед инээд бэлэглэдэг таксины жолооч байна.
"Star wars"-ын шүтэн бишрэгчдэд зориулан 32 кг жинтэй, 1.4 м урттай легон сансарын хөлөг зохион бүтээсэн байна. Таны дуртай "Star wars"-ын дүрүүд ч мөн энд байна лээ.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 30. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 23. Санчир гараг. Булаагч одтой, 4 ногоон мэнгэтэй хар морь өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 42 минутад мандан, 20 цаг 04 минутад жаргана.
УИХ-ын 2015 оны 12-р сарын 3 болон 4-ны өдрийн чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж хамтад нь баталсан. Тэгвэл уг хуулийн талаар өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид мэдээлэл хийлээ. Ингээд хэвлэлийн хуралд яригдсан асуудлуудыг бүрэн эхээр нь хүргэе.
Шинэхэн сарын анхны өглөө айсуй. Адал явдал, хаврын анхны бороог авчирсан дөрөвдүгээр сар улиран одлоо. Цэцэг, навч, нов ногоон өнгийг дайсаар ирсэн тавдугаар сартайгаа учран золгоё.
Цадахад цагаан хурганы сүүл хатуу. Өлсөхөд өөхөн цагаан чулуу зөөлөн гэж үг бий. MCS группийн захирал, ноён Оджаргалын намтар түүх арвин баялаг.
Энэ сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутгаас эртний занданшуулсан шарил олдсон. Уг шарилыг Буянт сумын Хөх эргийн Улаан зуух гэх газарт эмийн ургамал түүж явсан иргэн анх олж, орон нутгийн захиргаанд мэдэгдсэн байна.
Би одоо 20 настай. Их сургуулын оюутан. Би нэг залуутай харьцдаг байж байгаад үерхсэн юм.
МҮАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, энэ удаагийн сонгуульд орохгүй гэдгээ зарлалаа. Гэхдээ АН-ыг дэмжиж ажиллах шийд гаргажээ. Энэ талаар МҮАН-ын дарга М.Энхсайханаас цөөн асуултад хариулт авлаа.
Монголын баячууд голдуу үйлчлүүлдэг Худалдаа хөгжлийн банк харилцагчаа өнгө мөнгөөр гадуурхан боол мэт харьцдаг, мөнгөн шилжүүлэг болон бусад гүйлгээний шимтгэл нь харьцангуй өндөр байдаг гэдэг юм билээ.
Манай оронд Түрэгийн үеийн олдвор нэлээн хэд хэд байдаг. Сүүлийн жилүүдэд Түрэгийн үеийн олдвор нэлээд олдох болсон.
Монголд коммунист дэглэм буцаж сэргэх нөхцөл байхгүй, харин авторитар болон цөөнхийн “хэт барууны дэглэм” тогтох нөхцөл бий. Сүүлийн жилүүдэд ийм дохио олонтаа өгөгдсөн бөгөөд өнөөдөр эцсийн шатандаа орж байж болзошгүй шинж тэмдгүүд илрэн гарч эхэллээ.
Бид “Түүхийн жимээр” буландаа саяхан нээлтээ хийж уншигчдын хүртээл болсон “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь (1924-1959)” номоос түүхэн фото зургуудыг холбогдох тайлбарын хамт цувралаар нийтэлж байгаа билээ.