Өчигдөр гэр бүлийн маргааны улмаас өөрийгөө шатааж, түлэгдсэн хэрэг гарсан байна. Тодруулбал Баянзүрх дүүргийн 9-р хороонд суух С/эм.32н/ нь согтуурсан үедээ нөхөртэйгээ маргаж өөрийн цээж рүү архи асгаж байгаад асааж түлэгджээ. Түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн бөгөөд одоогоор эмчилгээ хийлгэж байгаа аж.

Олон нийтэд анхааруулахад гэр бүлийн маргааны улмаас энэ мэтчилэнгээр бусдад буруу үлгэр дуурлал болохгүй байхыг сэрэмжлүүлж байна.