Монгол Улсын иргэн, 35 настай эрэгтэй өчигдөр /2020.02.25/ БНСУ-д элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоор очсон үедээ холбогдох эмчилгээ хийлгэж байгаад нас барсан.
Хөл хорио тогтоосноос хойш 10 000 зорчигч, 6000 гаруй тээврийн хэрэгсэл хот, хөдөөд зорчсон байна. Хөдөлгөөнийг 3-р сарын 2-ныг хүртэл хойшлуулж онцгой комиссын даргын шийдвэрээр орж, гарах зөвшөөрлийг олгох аж.
Итали Улсад шинэ коронавирус (COVID-19)-ийн халдварын тархалт хурдацтай нэмэгдэн Ломбарди, Венето, Эмилия Романя, Пиемонте, Лацио, Тоскана, Сициль мужуудад 2 дугаар сарын 25-ны 13:00 цагийн байдлаар 283 хүн халдвар авч, долоон хүн нас бараад байна.
БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 2715-д хүрч, 29700 гаруй хүн эдгэрсэн бол халдвар авсан хүний тоо 78000 давлаа гэж тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн хороо лхагва гарагт
Багануур дүүрэгт COVID-19 сэжигтэй тохиолдол өнөөдөр бүртгэгдсэн. Тус иргэн нь энэ сарын 22-ны өдөр БНСУ- аас ирсэн ба хоолой нь өвдөж, өнөөдөр өөрөө эмнэлэгт хандсанаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс яаралтай
БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 1146-д хүрч, 11 хүн нас барсан тухай тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлэв.