• Санал болгосон

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасахаар тусгажээ

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасахаар төсөлд тусгасан нь зөвхөн хүн амын өсөлтийг дэмжээд зогсохгүй эх, хүүхдийг ялгаварлан гадуурхах эрсдэлийг бууруулах, хүүхэд бүрийн үнэ цэнийг ижил түвшинд хүлээн зөвшөөрөх эрх зүйн зарчимтай нийцэж байна гэж Ажлын хэсэг үзжээ. 

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол барьж байна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс уг хурлын түр байгууламж, авто зам тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцаж байна.

Хотын дарга Боловсролын сайдтай хамтран сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгтээ 11 дүгээр сургууль шиг сургалттай сургууль нээхээр болов

Сонгинохайрхан дүүргээс 2024 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Х.Нямбаатар Боловсролын сайдтай хамтарч дүүрэгтээ 2026 есдүгээр сарын 1-н гэхэд математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай төрөлжсөн сургууль байгуулахаар болж байгаа аж.

Х.Баттулга: Ардчилсан нам үнэхээр ардчилсан нам шиг байх ёстой

УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчтэй уулзах бол албан ёсны хүсэлтээ Тамгын газраар дамжуулж тавьдаг, уулзалт болгон дээр холбогдох хүмүүс байлцдаг. Би хувьдаа Т.Аюурсайхантай хэзээ ч уулзаж байгаагүй." гэсэн юм.

Чимээгүй хотод “Борооны цэцэрлэг байгуулъя”-3

Улаанбаатар хотын хоймор хэсэгт Самбалхүндэвийн оршуулгын газар оршин байна. Өдгөө 100 гаруй  жил болсон энэ газарт  бидний өвөг дээдсийн ариун дагшин сүнс, сүлд амарлин орших шарилууд олны хэлж заншсанаар “Далан давхрын оршуулгын газарт” хавирган сар хэлбэртэй дугуйран байрлана. Энд эхний оршуулга 1800 оны тэртээ үйлдэгдэж байсан бол XX, XXI зуунд дийлэнх нь хамгийн сүүлийнх нь найм орчим жил буюу 2018 оны шарил халуунаараа байна.

АНУ-ын визний шинэ бодлого их сургуулиудад дарамт болж магадгүй

АНУ-д их дээд сургууль төгссөн гадаад оюутан сургууль төгссөнөөс хойш тодорхой хугацаанд ажиллах боломжтой байдаг бол энэхүү хөтөлбөрийн нөхцөлийг чангатгах асуудал сүүлийн үед эрчимтэй яригдах болжээ. Тэр дундуу STEM буюу инженер, технологи, шинжлэх ухааны чиглэлээр суралцсан оюутнуудад АНУ-д гурван жил хүртэл ажиллах боломж олгодог.



Өнөөдөр and ldquo;Монгол генерал and rdquo;-ын өдөр тохиож байна. БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарт хошууч генерал цолыг анх удаа олгосон түүхтэй.Монгол улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ойг тохиолдуулан их эзэн Чингис хаан, их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.Генерал цол олгож эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлххугацаанд 240 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртсэний дотор маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 23, хошууч генерал 128, бригадын генерал 79 байна. Үүнээс 55 генерал чөлөөнд, 20 генерал бэлтгэлд, 64 генерал ажил, үүргээ гүйцэтгэж байгаа аж.

дэлгэрэнгүй

and quot;Амьдралдаа Grammy-д уригдана гэж зүүдэлж ч явсангүй. Одоо болтол итгэж өгөхгүй л байна. Үнэхээр гайхалтай байлаа! Хиймэл оюуны карьер өөрөө хил хязгааргүй бас олон улсын боломжууд гаргаж ирдэг юм байна!Grammy-д зориулж гоё даашинз урласан Michel and amp; Amazonka-д баярлалаа! Монгол дизайнерын даашинзаа бахархаж өмслөө and quot; хэмээн Обуна буюу Б.Болор-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа оруулсан нь өнөөдрийн сошиалын ярианы сэдэв боллж байна. ТэрээрЦахимхөгжил, харилцаа холбооны дэд сайд асан билээ.Түүний хувьд Илон Маскийн and quot;Space X and quot; компанид ажиллахаар болсноо зарлаж байсан цаг саяхан. Түүний ачаар Монголчууд Старлинкийн интернэттэй болсон бөгөөд Грэммийн наадамд хөгжим болон технологийн салбарын уялдаа холбоог харуулах зорилгоор уригдсан тухай эх сурвалж дурдсан байна. Ингээд түүний туснаадамд алдарт дуучин Лэди Гага, Крис Браун, Жон Леженд, Рөүсэ, Чаппел Роан зэрэг алдартнуудтай зургаа татуулсан агшингаас сонирхуулья.

дэлгэрэнгүй

Netflix-ийн Physical Asia шоунд Монголын баг тун амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн билээ. Тус багийн чимэг болсон волейболын тамирчин Г.Хандсүрэнгийн фото зургийн сонирхуулж байна.Тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аваргын ач, Улсын гарьд Б.Гантогтохын охин. Тэр волейболд хөл тавьсан талаар and quot;Миний хувьд бусад тамирчин шиг багаасаа энэ спортоор хичээллээгүй. Анх ганд-бол, сагсаар хичээллэдэг байсан. Харин Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн н.Гансүх багш маань намайг өндөр учраас волейбол тоглоод үзээч гэх саналыг тавиад анх удаа тоглож байсан. Үүнээс хойш энэ спортод дурлаж, эргэлт буцалтгүй орсон and quot; хэмээн ярьж байжээ.Тэр энэ спортод хөл тавиад Япон улсад сурч, амьдраад 10 гаруй жил болж буй. Түүний бууралаавыг Хорлоогийн Баянмөнх.Харин аавынУлсын гарьд Б.Гантогтох гэдгийг уншигчид хэдийнээ мэдэх болсон. Өөрөөр хэлбэл тэр гуравдах удмын спортын хүн гэсэн үг. Г.Хандсүрэнг Монголоос Японы дээд лигт анх удаа хөл тавьж, гэрээ байгуулсан түүхт хүн гэж хэлж болно.

дэлгэрэнгүй

МУГЖ Г.Ариунбаатарыг өдгөө танихгүй хүн монголд байхгүй ээ. ТэрОХУ-д дуурын тайзыг эзэгнэж яваа монгол уран бүтээлч. Түүгээр авааль эхнэр жүжигчин Б.Баярмаа нь их бахархаж, сайрхдаг гэхэд хилсдэхгүй ээ. Хосууд өдгөө өнөр өтгөн гэр бүл өдгөө амралтаа халуун оронд өнгөрүүлж яваа гэнэ шүү.

дэлгэрэнгүй