Хотын дарга Боловсролын сайдтай хамтран сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгтээ 11 дүгээр сургууль шиг сургалттай сургууль нээхээр болов
18 минутын өмнө

Сонгинохайрхан дүүрэг, Нэгдүгээр хорооллын “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг 6-12 дугаар ангийн хүүхдүүд суралцдаг, 11 дүгээр сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулга бүхий математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай, төрөлжсөн сургууль болгох саналыг нийслэлийн удирдлага Боловсролын сайдад танилцуулж, дэмжлэг хүссэн байна.
Харин Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн зүгээс "Таны тавьж байгаа хүсэлтийг хүлээн авч есдүгээр сарын нэгэнд төрөлжсөн сургуулиа хамтдаа нээнэ" гэжээ.
Ингэснээр Сонгинохайрхан дүүргээс 2024 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Х.Нямбаатар Боловсролын сайдтай хамтарч дүүрэгтээ 2026 есдүгээр сарын 1-н гэхэд математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай төрөлжсөн сургууль байгуулахаар болж байгаа аж.
Тэрбээр "Зүүнсалаанд Кембрижийн төрөлжсөн сургалттай сургууль, 4 дүгээр хороонд орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 162 дугаар сургуулийг байгуулсан. Мөн орос хэлний сургалттай цэцэрлэг, усан бассейн зэрэг бүтээн байгуулалтыг төлөвлөөд байна.
Нэгдүгээр хорооллын арын дэнж дээр хоёр сургууль энэ жил ашиглалтад орно.
Дүүргийн 22, 34, 35 дугаар хороо Баянголын ам руу нэлээд том суурьшлууд бий болж байгаа. Тухайлбал Буман-Өлзий хороолол ашиглалтад орсон. Цаашлаад Солонгосын ЭКСИМ банкны санхүүжилттэй 2,008 айлын орон сууцны хороолол 2027 онд ашиглалтад орно.
Мөн төр хувийн хэвшлийн түншлэлээр 2,000 айлын орон сууцны хороолол ашиглалтад орохоор байна. Тэгэхээр тухайн бүсэд гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль байгуулмаар байна. Хотоос сургуулиа барьж байгуулах тендерээ зарласан. Үүнийг шийдэх хэрэгтэй байна. Ингэснээр тус дүүргийн хүүхдүүд эрдэм мэдлэгээ төрөлжүүлэн хөгжүүлэх боломж нээгдэх юм" хэмээн сурталчилжээ.







zaya · 7 минутын өмнө
duureg burt baiguulah heregtei shu
Зочин · 7 минутын өмнө
SEXSEER UILCHLN SEKSEER XANGN BOOW XXN BOOW DOLOOJ80955877