|
|
Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагад зээл, зээлийн хүүг бууруулахтай холбоотой 4 тодорхой асуудлаар үр дүн гаргаж ажиллахыг чиглэл болгосон ч албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан учраас дараагийн томилгоог хийхдээ иргэдийн өмнө тулгамдаад буй хэтийдсэн өндөр зээлийн хүүг бууруулах чиглэлээр бодит ажил хийх шалгуурыг нэг номерт тавьж нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох болно хэмээн онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа гэх мэдээлэл цахим орчинд анхаарал татаж байна. Хэрэв Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд төрийн тэргүүний бүрэн эрхийг хэн хэрэгжүүлэх, дараагийн Ерөнхийлөгчийг хэрхэн сонгох талаар тодорхой зохицуулсан байдаг.
Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны улсын төсвийн төслийг энэ сарын 13-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн баталлаа.
Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа
Тус үндэсний сүлжээнд долоон аймаг болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хоёр бие даан амьдрах төв нэгдсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, бие даан амьдрахад дэмжих үйлчилгээ үзүүлэх чадавх, байгууллагын менежмент болон цахим ур чадварыг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох, зөвлөн туслах үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа аж.
ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Б.Энхбаяр Х.Нямбаатарын хийсэн лайвтай холбоотойгоор сэтгүүлчдэд тайлбар өглөө.
Cэтгүүлч Давхардаваагийн Гансаруул “Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийцгээе” хэмээх нийтийн өргөдөл санаачилж, нийт 100,238 иргэн дэмжсэн тул зохих хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын Төрийн дээд байгууллага- Улсын Их Хурал хуулийн төслийг хэлэлцэхээр болж байгааг бүгд мэднэ.
240 мянган иргэний дийлэнх буюу бараг 80 хувь нь ахмадууд байна. Ахмадуудын судалгаанаас харахад тэтгэврийнх нь орлогын 40-70 хувь нь шууд эмийн зардалд зарцуулагдаж байгаа юм. Мөн эдгээр 240 мянган ахмадын 70 орчим хувь нь ямар нэгэн байдлаар эмийн хэрэглээгээ тасалдуулсан байна. Учир нь эмээ худалдан авах мөнгө нь хүрэлцдэггүй гэж ойлгож болно.
"БНХАУ-ын иргэн Ли Сяомин нь "Болд төмөр ерөө гол" компанийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчээр одоо ч хэвээрээ байгаа. Ли Сяомин нь 2007-2015 онуудад "Болд төмөр ерөө гол" ХХК-д үнэ бүхий үйлдвэр, тоног төхөөрөмж, вагон, зүтгүүр зэрэг эд хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн. Энэхүү хөрөнгө оруулалтад 2003 вагон болон 12 зүтгүүр багтаж байна"
Түүнчлэн 18 нас хүрээгүй иргэн электрон болон бусад бүх төрлийн тамхи биедээ авч, хилээр нэвтрэх хориотой. Зөрчсөн тохиолдолд 50,000 хонконг доллар /25 сая орчим төгрөг/ хүртэл хэмжээгээр торгох, 6 сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Сангийн сайдаа дуудаж, Оюу толгойн анхны ногдол ашгийг ард түмэндээ өг гэж үүрэгдсэн. Харин Засгийн газрын хувьд уг ногдол ашгийн тодорхой хэсгийг Баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулж, үлдсэнийг нь хуримтлалын сандаа хийнэ гэж байгаа. Тэгвэл УИХ-ын хувьд уг асуудлаар иргэдийн өгсөн санал буюу ногдол ашгаа бэлнээр авъя гэдэг өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсгээ зурсан учраас үүнийг УИХ-аар хэлэлцүүлэх ажлыг өчигдөр эхлүүллээ.
ОХУ гэрээгээр тохирсон хэмжээгээр шатахуун нийлүүлж байгаа гэх тайлбар үндэслэлтэй байж болно. Гэхдээ энэ нь Монгол Улсын өсөн нэмэгдсэн хэрэглээг бүрэн хангаж байна гэсэн үг биш. Гэрээний үүрэг биелж байгаа ч зах зээлийн бодит хэрэгцээ хангагдахгүй байгаа нь өнөөгийн хомсдолын нэг гол шалтгаан болж байна.
Тодруулбал, тус сургуулийн цахим хаягт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх агуулгатай мэдээлэл очсон байна. Холбогдох газруудад энэ талаар мэдэгдсэнээр харьяаллын дагуу тагнуулын байгууллагаас тус сургуулийн барилгыг шалгажээ.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт 11-р сарын 9-ны 14:20 цагийн үед өвс ачсан ачааны машин шатжээ.