|
|
Засгийн газрын 273-р тогтоолын дагуу улсын чиглэлийн замд суудлын автомашины төлбөр 1,000 төгрөг байсан бол наймдугаар сарын 1-нээс эхлэн 5,000 төгрөг, ачааны автомашин 10,000 төгрөг байсан бол 20,000 төгрөг болж нэмэгдсэн юм. Манай улсад нийтдээ төлбөр авах 33 цэг байдаг аж.
2024 онд Австралийн шүүхүүд нь “Русал”-ын нэхэмжлэлийн хариуд Rio Tinto, QAL хоёр нь олон улсын хориг арга хэмжээний хүрээнд ажилласныг тогтоосон гэж Рио Тинто мэдэгдэв. “Оросын шүүхүүдэд өнөөдөр хийгдэж байгаа хэлэлцүүлгүүд нь энэхүү асуудлыг дахин эргэн авч үзэх гэсэн оролдлого бөгөөд Рио Тинто өөрийн эрхээ хамгаалсаар байх болно” гэлээ.
"Саятан сүрэг" цахим дэлгүүр нь холбогдох газруудаас хилээр үржүүлгийн амьтан оруулж ирэх ямар ч тусгай зөвшөөрөл аваагүй байна. Тус дэлгүүр нь ухна тараагаад, годрон өвчин гарсны дараа малчдад энэ өвчний вакцин санал болгосон. Ийм ноцтой мэдээлэл бидэнд ирсэн. Үүн дээр тагнуул, цагдаа ажиллах ёстой. Гэхдээ одоогоор хөдөлсөн зүйл алга
Бид аль нэг улсын тайзан дээр тоглохын тулд тухайн улсын продюсеруудтай өдөр бүр холбогдож, тухай бүрд нь шийдвэр гаргахад найруулагч Б.Баатар оролцдог. Нэг хүнийг харлуулж гүтгэх явуулгаас болж манай төсөлтэй хамтран ажиллаж байгаа маш олон орны хөрөнгө оруулагч, продюсерууд хохирч байна.
Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнэ мэтийн толгойг илж, шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй эс үйлдэхүй хийсээр ирсэн. Харин одоо хуулийг хэрэгжүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлээд явбал 74 тэрбум төгрөгийг төлүүлэх боломж байгаа аж. “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнийн барьцаануудаас ганц “барьц”-тай нь болох “Меланж”-ийн уурхайгаас гадна хотоор нэг барьж байгуулсан “Саруул” хороолол, “Нархан” хотхон гэх мэтийн олон томоохон үйл хөдлөх хөрөнгөөр төлбөрийг барагдуулах арга хэмжээ авч болох юм байна.
Дэлхий нийтийн сэхээтнүүдийн эрхэмлэдэг соёл дэвшил болох олон үзэл бодлоос нийгэм урагшлахад онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Үүнийг би эх орондоо хэрэгжүүлэхийг зорьдог. Ийм сайхан үйл хэргийг хорьж, замыг хааж хэзээ ч болохгүй.
Дамжингийн Отгонбаяр нь "Хурд" группийн туслан гүйцэтгэгч "Тангас", "Гэрэлт есөн од" зэрэг компанийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тус группийн барьсан төслүүдээс байр зарна хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө залилсан гэмт хэрэг үйлджээ.
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор сурагчдын сурах бичгийн эрэлт нэмэгдэж, худалдаалж буй багц номын үнэ өмнөх жилээс өссөн байна.
Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жил замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан. “Автомашингүй өдөр”-ийн бүсчлэлд цахилгаан скүтер, мопед, суррон зэрэг цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй. Тус бүсэд оршин суудаг иргэд тээврийн хэрэгслээ өмнөх өдөр нь бүсчлэлээс гаргаж байрлуулахыг зөвлөж байна.
Хөгжлийн банкнаас “Хуурай сүүний үйлдвэр байгуулна” гээд “Монгол драй милк” ХХК-иараа зээл авсан “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ юм. Тэрээр “Монгол драй милк” ХХК-иа 2016 оны наймдугаар сарын 12 буюу УИХ-ын 2016 оны сонгуулийн дараахан байгуулсан. Ингээд дараа жил нь 2017 онд зургаан жилийн хугацаатайгаар уг зээлийг Хөгжлийн банкнаас авсан байдаг.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн тавдугаар сард С.Баясгаланд холбогдох хэргийг хэлэлцээд нийтийн албанд томилогдох эрхийг нь гурван жил хасаж, 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ.
Есдүгээр сарын 10 бол Монголын түүхийн хамгийн эмгэнэлт хуудсуудын нэгийг эргэн сануулдаг өдөр. “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр төр, нийгмийн төлөөлөл Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хилс хэрэгт амь нас, эрх чөлөө, нэр төрөөрөө хохирсон олон мянган хүний дурсгалыг хүндэтгэдэг.
Гэтэл өөртөө нэг орон сууц Зайсанд авсан. Гэтэл алба хаагчид нь орон сууцгүй, хүсэлтээ өгөөд явж байна. Алба хаагчдынхаа нэр дээр 10 сая төгрөг өгөхөөр бичиг аваад дөрвөн саяыг нь өгөөд, үлдсэнийг нь өөрөө авдаг гэдгийг алба хаагчид нь өргөдөл бичээд ирүүлсэн.
Маргааш буюу есдүгээр сарын 15-наас УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээх бөгөөд төсвийн тодотголыг хэлэлцэх юм байна.
Автомашин бол иргэдийн амьдралын зайлшгүй хэрэгцээ болсон өнөө үед төр иргэнээс хэдийг авч болох вэ гэдгээс илүү иргэнд юу өгч байна вэ гэдгээ ярих ёстой. Татвар төлөх нь иргэний үүрэг. Харин төлсөн татварынхаа цаана чанартай зам, аюулгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээ нэхэх нь иргэний эрх юм.
Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг 11 дүгээр сарын 01-ний өдөр хийдийн Захиргааны өргөтгөсөн хурлаар хэлэлцжээ.
Н.Шинэцэцэг: Надад тохиолдсон энэ үйл явдал надаар дуусалгүй ил гарч, надтай хамт булшинд орохгүй гадагш задарч байгаад би баяртай байгаа.
Хамаг хайран цаг, мөнгөө тэгэн үрээд байтал намынхан нь новширч. Солонгос хоолны панчаан шиг баахан гүйлгэж байгаад ард нь С.Бямбацогт, Б.Жавхлан, Ж.Энхбаяр нар Ерөнхийлөгчид үзэж магад гэх хүслээ хэлж. Бас л зэвүүн шүү, нэг үе, нэмээд улс төрд удаан хамт явчхаад. Жилийн турш бэлдсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн усалгааг нь ойртоод ирүүт нь зэрэг зэрэг гарч ирээд хатаачих гэж.
Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 15-ны өдөр “...хашааны гадаах горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг “Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "иргэдийг үндэс, угсаа, хэлээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй" гэсэн суурь зарчмыг зөрчиж, үндэсний эв нэгдэлд сэв суулгах эрсдэлтэй” хэмээн үзэж Монгол Улсын иргэний хувиар цагдаагийн хурандаа К.Женисгүл УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ.