Тэрбээр төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болсноос хойш хийсэн ажил, тэр дундаа Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний шинэчлэл, санаачилсан хуулийн төсөл, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
Зорчих эрхээ хязгаарлуулсан ялтны гар, хөл болон биеийн аль нэг хэсэгт хяналтын тоног төхөөрөмж зүүнэ. Энэ төхөөрөмжийг "Цахим гав" эсвэл "Цахим бугуйвч" гэж нэрлэдэг. Энэхүү зөөврийн хяналтын төхөөрөмжийг биедээ байнга авч явах, бүрэн бүтэн байдлыг нь хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах, хяналтын төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.
Мөн бусдыг доромжилсон, гутаасан үйлдлийг ч “худал мэдээлэл” гэдэг гэмт хэргээр шүүж, шийтгэж байгаа нь хуулийн хэрэглээний талаас ч буруу жишиг гэдгийг Улсын дээд шүүх бас тогтоосон. Ер нь энэ зүйл заалт болохгүй байна гэдэгтэй хэн маргахгүй байгаа юм.
Б.Батцэцэг сайдтай холбоотой тендер идсэн уусан гэдэг асуудал зөндөө гардаг байсан. Гэхдээ яг цогц системтэй биш, энд тэндээс нь сэглэсэн, өвдөл цөвдөл юмнууд гардаг байсан. Өнөөдөр хүмүүс хөдөлшгүй үнэн баримтад итгэдэг болсон. Б.Батцэцэгтэй холбоотой баримтыг ил болгоё гэж анх зорьсон юм.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн хамжигчаар оролцсон нь тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.
Асфальтыг дэвсэж дуусаад нэмэлтээр индүүдэх тусгай машиныг замын голоор аажуухан явуулна. Ийм машин зөвхөн замын голыг л торойх зүйлгүй болтол тэгшилж, зах хэсэг нь түүний ажил болон үлдэнэ. Асфальт үйлдвэрээсээ 256 хэмийн халуунтай гарч, ажилчны гар дээр 156 хэм болж ирнэ. Ингэхэд толгойны оройноос халуун нар шарж, хөлийн улнаас халуун асфальт төөнөх нь амаргүй. Энэ ажлыг хийхэд хүний биеийн эрдэс нэг дор гадагшилдаг учир эндхийн бүх ажилчид эрдэс нөхөх ус уухыг зааварчилдаг.
Зуслангийн хөгжлийн үйлчилгээ нь хүүхдэд байгалийн орчинд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, амарч хөгжихийн зэрэгцээ гар утас, цахим хэрэглээнээс түр холдож, зөв дадал хэвшил төлөвшүүлэх, бусдыг ойлгож хүндэтгэн хайрлах зүрх сэтгэлийн боловсрол эзэмших, оролцох эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлдгээрээ онцлогтой.
