A-sound хамтлагийн 20 жилийн дурсамж түүхийг өгүүлэх “БАЯРТАЙ” тоглолт болоход 4 хоног үлдлээ
13 цагийн өмнө

"A-sound" хамтлаг 2006 онд байгуулагдаж Монголын альтернатив рок урсгалд 20 жилийн түүхээ бүтээжээ. Тэд 20 жилийн дурсамж түүхийг өгүүлэх “БАЯРТАЙ” тоглолтоо тавдугаар сарын 16-нпд Аса Аренад 19:00 цагаас анхны бүрэлдэхүүнээрээ хүргэхээр товлосон билээ.
2006 оны наймдугаар 22-нд анхны бэлтгэлээ хийснээр тус хамтлаг байгуулагдаж байжээ. Анхны цомгоо "Release" нэртэйгээр гаргаж байв. Хамтлагийнхан фэнүүдтэйгээ энэ сарын 07-нд Зайсан Хиллд "Closing A Chapter" өөрсдийн түүхээ мөнхөлсөн баримтад киногоо хамтдаа үзсэн юм. Удахгүй DOCUMENTARY FILM-ээ албан ёсоор үзэж амжаагүй фэнүүддээ хүргэх гэнэ лээ.

20 жилийн ойн тоглолтоо "БАЯРТАЙ"-20 жил хэмээн нэрлэсэн нь фэнүүдийнх нь дунд гэлтгүй сонсогчдын сонирхолыг нэрнээсээ эхлэн ихээхэн татаж буй. Хамтдаа өнгөрүүлсэн он жилүүдээ дүгнээд баяртай байна хэмээх гэж буй юу?
Аль эсхүл 20 жил хамтдаа Монголын альтернатив рок-ыг хөгжүүлсэн замналдаа баяртай гэж хэлээд тайзнаас буух гэж байгаа юу гээд л маш их эргэлзээ, таамаг дэвшүүлсээр байна. Тэгвэл энэ бүгдийн учгийг зөвхөн тоглолтыг зорин очиж нэгэн үдшийг дурсамж дүүрэн бүтээлцэж байж тайлна гэдгийг хамтлагийн залуус хэлсэн.
Та тоглолтын тасалбарыг https://ticket.mn/event/3017 аваад тайлагдах олон нууцын гэрч болоорой.








Зочин · 13 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 13 цагийн өмнө
SEKSYGR XUCHINDX ZALYYGN ANUSN NUXN XELEERE TAWITAL DOLOOMR80955877
Зочин · 13 цагийн өмнө
SEXSY VANXANI SEXSYGEER UILCHLEX AJIL XNE BIEE UNELELN BOOB XNAAR XXI BOOW DOLOOJ80955877ANUSDAAD