АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ
51 минутын өмнө

АН-аас ерөнхийлөгчид дэвших хамгийн боломжтой хүнээр Н.Алтанхуяг мөн гэж эртнээс яригдсан. Нэр хүнд нь ч сайн байгаа тухай удаа дараагийн судалгаагаар гарч байгаа.Гэвч АН дотор “Алтанхуяг” л биш шүү гэсэн яриа сүүлийн үед давтамжтай сонсогдоод байх боллоо.
Үнэхээр нэр хүнд нь тийм сайн байгаа юм бол яагаад түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид сойж болохгүй байгаа юм бэ. Яг ингээд болохгүй байгаа гэж дорвитой хэлэх шалтаг гаргаж ирэхгүй байна. Нөгөө л Г.Занданшатарын өргөн барьж батлуулсан “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль”-аас болоод зогссон эдийн засгийн өсөлтийг л ярих юм. 17 хувийн өсөлттэй байсан эзийн засгийг хасах өсөлттэй болгосон гэж түүнийг муулж байна. Тэр Н.Алтанхуягаас болоогүй, Г.Занданшатарын хуулиас болж гадаадын хөрөнгө оруулалт зогссон билээ. Хэрэв Н.Алтанхуяг нэр дэвшвэл ҮБХ-ны хурал дээр мөнгө тарааж байгаад унагана гэсэн яриа хүртэл гарчээ. Түрүүний хурал дээр дарга болох гэсэн хүн арван сая төгрөг тараасан гэсэн яриа бий. Яг түүн шиг мөнгө тарааж байгаад өөрсдийн шийдвэрийг гаргана гэж ярих ҮБХ-ны олон гишүүд байгаа гэнэ. Тэднийг МАН-ын “БЭТ” үүд гэж үздэг аж. Энэ бол Бүрэн эрхт төлөөлөгч гэсэн үгийн товчлол юм. Тэд МАН захиалгаар энэ бүгдийг хийж байгаа гэцгээж байна. МАН өөрсдийн гар хөлөөрөө дамжуулан АН-ыг бараг л удирддаг болчихсон гэнэ үү. Ер нь тэгээд АН-д МАН-ын хамаарал битүү болсон,үзэл санааны хувьд ч ялгагдах юм үлдсэнгүй гэсэн яриа их гарах боллоо. Үзэл санааны хувьд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Да.Ганболд нар шиг ардчилагчид их үгүйлэгдэж байгаа нь харагдах болжээ.
МАН “ХАМТРАНАМЬДРАГЧ”-АА ОНЫ ӨМНӨ ЮМ УУ, ХОЙНО СОЛИНО
Н.Учралын Засгийн газар бол Хамтарсан Засгийн газар гэдэг нэршилтэй. МАН сая 2024 оны сонгуулиас хойш дангаараа засаг бариагүй. Эхлээд АН, ХҮН, ИЗНН тай хамтарсан засаг байгуулж байлаа. Дараа нь АН, ИЗНН-аа хөөгөөд ХҮН,Үндэсний эвсэлтэй засаг байгуулаад одоо явж байна. МАН-д ингэж хамтрах нь хэрэгтэй байдаг бололтой. Гишүүд дутаад л эдгээр намтай хамтраад байгаа юм бол биш. Тэд хариуцлага ярих үед бид дангаараа засаглаагүй, тэр тэр нам хамт хариуцлага хүлээх ёстой гээд сууж байх юм болов уу. Гэвч ойрмогхон оны өмнө юм уу хойно МАН “Хамтран амьдрагчаа” солих гэнэ. Үндэсний эвсэл буюу Н.Номтойбаяр МАН-д нэгдэх сурагтай. Тэр МАХН яаж нэгдсэн билээ түүн шиг МАН-д орох нь ээ. Өөрөө Шадар сайд, Засгийн газарт сайдтай цаашлаад ирэх сонгуульд 30 хувийн квотоор нэр дэвшигчтэй байхаар тохирсон бололтой. Харин МАН-ын Засгийн газар цаашаа ХҮН, ИЗНН хоёртой хамтраад явах юм гэнэ. Ногоон нам бол хэдийд ч дуудсан гүйгээд л очих юм хойно. Тэр талаар санаа зовохгүй байгаа аж.
Ёстой нөгөө “буруу дуулаагүй бол” гэгчээр үүрээр дуудсан ч зангиагаа зүүгээд зогсож байх болов уу. Ийнхүү сонгуулийн бэлтгэл болгож эрх баригч МАН өөрийгөө улс төрийн талаар бэхжүүлж байгаа бололтой.
Д.Нацаг






