Улаанбаатар хотод 2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 4.2 хувиар, өмнөх 7 хоногоос 2.0 хувиар тус тус өссөн хэмээн ҮСХ-ноос мэдээллээ. 

Үнийн өсөлтөд гурил, сүү, өндөг, ногоон цай, төмс, лууван, шатахуун, дизель үнэ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Захуудад үхрийн мах ястай нь нэг килограмм нь 27,000-37,800 төгрөгийн үнэтэй байгаа бол ясгүй цул нь 29,000-42,800 үнэтэй байна. Мөн хонины ястай мах нэг килограмм нь 20,000-30,800 төгрөг бол цул нь 20,000-33,800 төгрөгөөр худалдаалагдаж байна. 

Харин адууны ястай мах нэг килограмм нь 19,000-21,000 төгрөгийн үнэтэй байгаа аж.