М.Нарантуяа: Манай Э.Батшугар гишүүн чинь хойд ээжтэйгээ УИХ-д байдаг юм байна
2 цагийн өмнө
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2026.04.17) нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара үг хэлэв.

Тэрээр: "Манай УИХ чинь их сонин юм байна. Би өөрийгөө цөөнхийн ард түмний саналаар гарч ирсэн УИХ-ын гишүүн гэж боддог. Бүгд ийм байдлаар гарч ирдэг гэж бодсон чинь одоо ээж, хүүхдүүд хүртэл байдаг юм байна. Манай Э.Батшугар гишүүн хойд ээжтэйгээ УИХ-д хамт байдаг юм байна.
Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн гишүүнд ёс зүйн манлайлал үзүүлж, ард түмний татварын мөнгөөр сурсан 250 сая төгрөгөө төлөөд, ёс зүйн хороог ахалж ажиллах шаардлагыг та тавих ёстой. Гэтэл та үүнийг тавихгүй байна.
Өнөөдөр дэгийн тухай хуульд саналаа өгөх талаар би танд бичгээр саналаа өгсөн байгаа. Энэ дэгийн тухай хууль нь УИХ-ыг нийгэм, цаг үе, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар иргэд дуу хоолойгоо илэрхийлэхэд хэт хязгаарлалт үүсгэж байна. Ийм цаг үеийн асуудлыг бид засаж, залруулах хэрэгтэй байна.
Ёс зүйн асуудал ярихаар бүгд над руу дайрдаг. Гэтэл иргэдээ төлөөлж байгаа энэ хүмүүс өөрсдөө ёс зүйтэй байж чадаж байна уу гэдэг асуудлыг ч бас ярих ёстой.
Энэ УИХ-д ИЗННамыг дэмжигчдийн саналаар орж ирсэн гишүүд байна. Гэтэл та амаараа ИЗННам гэдэг үнэт зүйл, үзэл баримтлалын нэгдэл хамаагүй, гишүүд нь тус тусдаа байр суурь илэрхийлж болно гэсэн байдлаар ярьж байна. Жишээ нь, байнгын хорооны саналаа бид танд хүргүүлсэн. Гурван гишүүний зөвлөл хуралдаад саналаа өгсөн байхад та тэрийг уншаагүй. Уншаагүйгээс гадна манай намын нэг гишүүний байр суурийг хамгаалж байгаа танай энэ байдал нь та өөрөө энэ Их хурлыг даргалах боломжгүй нөхцөл байдалд байгааг илтгэж байна.
МАН 30–38 гэж хуваагдсан байгаа энэ үед УИХ-ын олонх нь бараг Ардчилсан нам шиг болж байгаа юм биш үү, 46-р аа. Тиймээс Ардчилсан намаас УИХ-ын даргыг томилохгүй бол энэ нь МАН-ын их хурал шиг харагдаж байна. Харагдахаас гадна яг ийм нөхцөл байдал бүрдээд байна.
Төрийн гурван өндөрлөг бүгд МАН-аас байгаа учраас бүхэлдээ МАН-ын зохион байгуулалттай, өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн үйл ажиллагаа явж байна. Тиймээс энэ зүй ёсны зарчмын асуудлыг УИХ-ын хүрээнд зайлшгүй авч хэлэлцэх хэрэгтэй байна." гэлээ.







Зочин · 1 цагийн өмнө
ANUSDI VANAG BOOW XXN BOOW DOLOOJ80955877N8