Монголын утга зохиолын ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагнал болох "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяр өөрийн бие даасан “МОНГОЛ НАЙРАГ” уран бүтээлийн шоу тоглолтоо 2026 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Соёлын төв өргөөнд толилуулахаар боллоо.

“Монгол найраг” тоглолт зүгээр нэг шүлгийн үдэш биш, орчин үеийн тайзны энтертайнмент шийдлийг үндэсний өв соёлтой хослуулсан, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, омогшил төрүүлэх томоохон хэмжээний арт-шоу юм. Ардын уран зохиолч Б.Догмид тэргүүтэй эрхмүүд тус тоглолтыг Монголын соёл урлагийн амьдралд тохиож буй нэгэн том үзэгдэл хэмээн онцолж байна.

Зөвхөн "МОНГОЛ НАЙРАГ" тоглолтын тайзнаас мэдрэх 150 минутын гайхамшиг:

Тоглолтыг найруулагчид үзэгчдийг нэг ч секунд уйдхааргүй, сэтгэл зүрхний гүн рүү хөтлөх өвөрмөц хөтөлбөртэйгөөр бэлтгэжээ.

Тайзнаа: Монгол үндэстний бахархал: Хөлгөн туульсын сүр жавхлант хайлаан, ардын язгуур урлагийн сор болсон үзүүлбэрүүд амьд хөгжмийн хэмнэл дор уусан нэгдэнэ.

Шилдэг уран бүтээлчдийн нэгдэл: Салбар бүрийн тэргүүлэгч, үзэгчдийн хайртай зочин уран бүтээлчид урилгаар оролцож, үзэгчдэд гэнэтийн бэлэг барина. Сэтгэл хөдөлгөм яруу найраг: "Болор цом"-ын эзний сэтгэлээс ундрах уран цэцэг мэт шүлгүүд тайзнаа амилж, танд мартагдашгүй нэгэн үдшийг бэлэглэнэ.

Тоглолт 2026 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16:00 цагт Соёлын төв өргөөнд болно.

Тасалбар захиалга: Ticket.mn хуудсаар зочлон цахим тасалбараа захиалж найргийн гайхамшигт ертөнцөөр хамтдаа аялаарай.