Самар түүсэн иргэдээс 3,8 сая төгрөгийн хахууль аваад 13 шуудай самрыг нь буцаан олгосон байцаагч нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ
49 минутын өмнө

М.С, Т.И нар дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан.
Энэ үедээ дархан цаазат газраас самар түүсэн М.М-ийн үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй давуу байдал олгосон. Тодруулбал, түүсэн 13 шуудай самрыг буцаан олгож, 3,8 сая төгрөгийн хахууль авчээ.
М.М нь 13 шуудай самраа буцаан авсны хариуд улсын байцаагч нарт хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт шилжүүлэв.
Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах
1. Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.







Зочин · 6 минутын өмнө
BOOB XXI BOOW DOLOOJ80955877AL SEXSYGEER ANUSDI
Зочин · 7 минутын өмнө
SAWI VANXANI SEXSEER80955877