Н.Мягмар: Н.Өсөхбаярын допингийн асуудал эцэслэн шийдэгдчихсэн мэтээр буруу ойлголт төрүүлээд байна. Эрхийг нь сэргээх, цолыг нь буцааж олгох асуудал яригдаагүй
20 минутын өмнө
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын допинг хэрэглэсэн асуудлаар Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын Дэргэдэх Допингийн давж заалдах комисс процессын алдаа гаргасан тул шинжилгээг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэрийг энэ сарын 11-нд гаргасан.
Энэ талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмараас сэтгүүлчид өнөөдөр тодруулга авсан юм.

Тэрбээр "Дээрх байгууллагаас албан ёсны шийдвэр нь бидэнд ирсэн тохиолдолд цаашдаа яахаа шийдвэрлэнэ. Одоогоор гаргасан шийдвэрийнх нь дагуу тухайн бөхийн барилдах эрх сэргэх, цолыг нь буцааж олгох боломжгүй. Асуудал бүрэн шийдэгдээгүй байхад шийдэгдчихсэн мэтээр мэдээлэх нь буруу юм.
Ямар учраас хүчингүйд тооцох шийдвэр гаргасныг нь албан бичгээр авсныхаа дараа маргах боломжтой. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллээс үзэхэд допингийн шинжилгээ авсан Монголын Допингийн Эсрэг Байгууллага буюу МОНАДА-гийн үйлдлийг л буруутгасан гэж ойлгосон. Тиймээс яг ямар үйлдэлд нь буруутгаж байгааг нь албан ёсоор тодруулах шаардлагатай. Хоёрдугаарт МОНАДА-г хариуцсан албаныхантай нь уулзана. Яагаад шаардлагатай баримтыг гаргаж ирээгүйг тодруулна.
Шинжилгээ авахад шаардагдах бүх юмыг нь бэлдсэн. Авлигатай Тэмцэх Газар (АТГ), Цагдаагийн байгууллагаас төлөөлөл байлцуулаад шинжилгээ авах өрөөнд камерын бичлэг, шинжилгээ өгч буй бөхчүүд өөрсдөө гэрч дагуулж ордог гэх мэтээр олон баримт байгаа. Эдгээр баримтыг яагаад ил гаргаагүй юм, үүний хариуцлагыг хэн хүлээх вэ гэх мэтээр олон юм бий. Миний харснаар процессын жижиг алдаанд дөрөөлж нэг талыг барьсан шийдвэр гаргачхав уу гэж би хувьдаа харж байна.
Н.Өсөхбаярын хувьд допингийн зөрчил илэрснийгээ хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаагүй. Тухайн үедээ үр дүнгийн удирдлагын баг дээр ирээд Б сорьцоо өгөхгүй гэж мэдэгдсэн. Тэгэхээр үр дүнгийн удирдлагын баг, бөхийн салбар хороо, зохион байгуулах хороог буруутгаагүй. Тиймээс МОНАДА баримтуудаа ашиглаагүй учраас энэ нь нотлогдохгүй байна, процессын алдаа гаргасан байна гэж үзэнгүүтээ нэхэмжлэгчийн талд шийдчихэж байгаа юм.
МОНАДА-гийн зүгээс баримтуудаа гаргаж өгөөгүй нь ямар шалтгаантайг бид мэдэхгүй. Эргэлзэж байгаа учраас албан ёсны шийдвэр гарсны дараа бид хуралдаад асуудлаа ярилцана. Олон Улсын Допингийн дүрмээсээ зөрчсөн давж заалдах комиссын шийдвэр гаргаж байгаа нь бодууштай зүйл.
Бидэнд ирсэн мэдээллээр ирэх зургаадугаар сард Олон Улсын Допингийн Эсрэг Байгууллага (WADA)-аас давж заалдах комиссын гаргаж байгаа шийдвэрт мэдээлэл авах зорилгоор төлөөлөгчид ирнэ гэж би ойлгосон" гэв.







Зочин · 5 минутын өмнө
BOOB XX BOOW DOLOOJ80955877ANUSDX