Чуулганаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 92.3 хувийн саналаар чөлөөллөө
17 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мягмар гарагт өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа мэдэгдсэн.
Тодруулбал, Х.Нямбаатарын дэлгэсэн "Бодь"-ийн 110 сая ам.долларын авлигын асуудалд нэр холбогдсон. Мөн хөрөнгө орлогоо нотлох шаардлага үүссэн юм. Тэрбээр УИХ-ын даргад чөлөөлөгдөх өргөдлөө албан ёсоор хүргүүлсэн бөгөөд өчигдөр /11.18/ Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, 77.8 хувийн саналаар дэмжигдсэн билээ.
Өнөөдрийн УИХ-ын чуулганаар түүний өргөдлийг эцэслэн шийдвэрлэх санал хураалтад 104 гишүүн оролцсоноос 92.3 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө.
Дараагийн Ерөнхийлөгч сонгогдтол УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр хэрэгжүүлэх бөгөөд дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж сонгоно. Сонгуулийн товыг ирэх 12-р сарын 20-ны дотор гаргах хүлээлттэй байгаа аж.






