Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор одоогийн байдлаар ТЕГ-ын хоёр албан хаагч,  ЦЕГ-ын хоёр албан хаагч шалгагдан саатуулж байгаа бөгөөд тэдгээрийн тоог  ТЕГ-ын дарга асан, бригадын генерал Б.Хурц  нэгээр нэмээд байсан юм.  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/-ын дарга асан Б.Хурцыг 15 хоног хорих шийдвэрийг гаргаад байна.