Сайн байцгаана уу?Группын бүх гишүүддээ энэ сайхан гэгээлэг өдрийн мэндийг хүргэе! Би 30 насныхаа босгон дээр явж байгаа жирийн нэг бүсгүй.

Одоогоос яг 10 жилийн өмнө нөхөртэйгээ танилцаж,удалгүй хөөрхөн гүнжтэй болж билээ.Бусдын жишгээр л хөдөөнөөс хот руу орж,айлын хашаанд 4 ханатай гэр барьж дажгүй сайхан л амьдарч байлаа.Охин минь хөлд орж тогтож ядаад л,хэлд орж шулганаад л.Жаргалтай л байлаа.Харин манай хүн бор дарсанд дуртай болж,найз нөхөдтэйгээ гэр талхалж,охиноо ч хайхрахаа байлаа.Орой ажлаасаа ирэхэд гэр нохой хороо шиг архи,тамхины үнэр ханхалсан,эмх замбараагүй байдал угтдаг боллоо.Бас болоогүй хардаж, сэрдэж, ажил хйилгэхгүй залгаж дарамтлах нь ихэссэн.Охиноо яаж ийм орчинд өсгөх вэ дээ...

Бодож бодож 1ой 2 сартай охиноо хөдөө байгаа ээждээ аваачиж өгөхөөр шийдсэн.Хүний эх л болсон юм хойно аваад ир л гэсэн.Миний ямар байдалтай байгааг зөн совингоороо гадарласан нь гарцаагүй.Тэгээд хотод буцаж ирээд ажлаа хийсэн.Нөгөө хүн маань яг л хэвэндээ сүүлдээ бүр надад гар хүрдэг болсон.Эцэг эхээсээ зөрөн байж ханилсан хань минь буруу сонголт байсныг би ухаарсаан.Нэг л өдөр "би яагаад ингэж амьдрах ёстой гэж"гэсэн бодол толгойд орж ирсэн.Удалгүй хувцсаа аваад нутаг явсан.Араас ирж агсан тавьж, зодож, гуйж нэг үзэж бүх аргаа хэрэглэж дууссан бололтой яваад өгсөн.

Харин би аль хэдийн шийдвэрээ гаргасан байсан.Үнэхээр салсандаа оносон. Энэ захидлаараа юу хэлэх гээд байна вэ? Гэхээр цэцэг цэрвүү шиг охид минь ханиа зөв сонгоосой,битгий алдаасай,хүнээ сайн таньж мэдэж байж сонголтоо хийгээсэй л гэж бодсон юм.

Хүний амьдрал богинохон,тэр тусмаа залуу нас. Амьдралын хамгийн сайхан зүйл гоё ганган хувцас,үнэтэй хаус,гоё машин бишээ, гол нь сайн хань насны хөрөнгө юм шүү.Сэтгэл амар тайван амьдралыг л аз жаргалтай амьдарч байна гэж бодох нь зөв.Материаллаг зүйлс юу ч биш.Авсандаа аваад орохгүйгээс хойш эд хөрөнгө хэнд хэрэгтэй юм бэ......Залуус минь муу зүйлс рүү амархан татагддаг,архи дарс,интернэт тоглоом,хүүхэн шуухан гэх мэт... Муу хүмүүсийн нөлөөнд ч амархан автдаг. Үүнийгээ л больчих хэрэгтэй.Хань ижлээ хүндэтгэж,зөв буруу,сайн муугаа ярилцаж,бие биендээ урмын үг хэлж,магтах үедээ магтчихдаг тийм л байх хэрэгтэй.Сайн явсны,зөв амьдарсны шагнал заавал ирдэг юм.Хэзээ үхэхээ мэдэхгүй хорвоод бие биендээ хатуу үг хэлж,хань ижлээ гомдоож яахав дээ.Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан.Нэг сайхан үг хэлчихвэл баярлана,нэг муухай үг хэлчихвэл гомдоно.Миний амьдрал дардан сайхан байгаагүй ээ.Бичээд байвал муу нь сайнаасаа их.Залуус минь ухаантай өмнөө тавьсан зорилготой амьдраасай.Өнөө маргаашаа л бодоод амьдарвал урагшлахгүй ээ.Харин би одоо маш сайн залуутай учирсан.Надад өгсөн бурханы бэлэг.Дандаа сайхан зүйл бодож явбал бодол биеллээ олдог юм байна лээ.Сайн хүнийг таних амархан.Дан ганц хийж байгаа үйлдлээсээ ч биш бодож байгаа бодлоосоо,хүслээсээ хүн танигддаг юм бна.Зөв хүний дэргэд муухай бодол,муу үйлдэл гардаггүй юм бналээ.Миний амьдрал одоо л сайхан болж байна.Үр чинь үлдэх хорвоод зөв л амьдарцгаая даа.Та бүхэндээ аз жаргал хүсье!