Би 28 настай 3 хүүхдийн ээж байна аа. Манай нөхөр бид 2-ийн дундаас 2 ихэр үр минь мэндэлсэн. Том охин маань энэ хүний хүүхэд биш.

Одоогоор би ажилгүй байгаа. Анх ажилтай байхад ажил дээр ирээд л хоол унд авчирч өгөөд халамжлаад л гэрт хүргэж өгөөд л, өглөө гэрээс авч ажилд хүргэж өгөөд л. Их л сайн залуу байдаг байлаа. Үнэхээр романтик... Би царай зүс бие хаа сайтай. залуучууд араас гүйдэг л байлаа. Аан бас хүүхдийг минь мэддэг болохоор надад их амар санагдаж суухаар шийдлээ. За тэгээд жирэмсэн боллоо. Бөөн  баяр боллоо. Төрүүлэхээр шийдэж эхэндээ сайхан л байлаа. Харин намг жирэмсэн байхад ажлаар яваад ирэхдээ надад өвчин авчирч өгсөн. За тэгээд ангийнхаа хүүхэнтэй явалдаж баригдсан гээд л явдал суудал нь дийлдэхгүй. Дээрээс нь зодно. Нүүр амыг маань хөх алаг болтол олон удаа зодсоон. Гараа хүртэл гэмтээж байсан. Боож унагаагаад л. Нэг шөнө согтуу ирээд утсыг нь оролдоод 1 хүүхнийг нь барьсан.Тэр хүүхэнтэй ажилдаа хамт явж ирдэг байсан юм билээ. Бөөн юм болж асуудлаа шийдлээ. Гэтэл ахиад л уулзаад байсан, одоо уулзахгүй байгаа ч би итгэхгүй байна аа.

Одоо 3-ийн 3 хүүхэдтэй би энэ хүнээс салах уу? Найз нөхдийг минь харааж доромжилоно. Манай нөхроос айгаад уулзалдахаа ч больсон найзууда алдсан. Хадам ээж гэж бас л нас намбагүй худлаа хов хутгаж хэрэлдүүлнэ. Цуг амьдардаг юмаа. Том охин маань аав ээж дээр байдаг. Маш сайн үзмэрч мэддэг хүнд үзүүлээд үнэхээр болж бүтэхгүй гэвэл салмаар байна. Заяаны хань мөн гэвэл хичээгээд 1 үзнэ. Надад туслаач ?