Тээврийн цагдаагийн газраас өнөөдөр буюу долдугаар сарын 10-ны өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэнэ гэдгийг анхааруулж байна. Тодруулбал, улсын дугаар нь 3, 8-өөр төгссөн дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй юм.

Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй бөгөөд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилсан тул маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэх юм.