Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй “Их Хурд-8” уралдаан Хүй долоон худагт үргэлжилж байна.  “Их Хурд-8” наадмын  шилмэл хурдан морины уралдаанд оролцохоор 32 хүлэг бүртгэгдснээс 30 хүлэг гарааны зурхай руу хөдөллөө.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит  Шилмэл хүлгийн уралдаанд морины  нас, амжилтыг харгалзахгүйгээр бүртгүүлсэн хурдан ажнай шандас сорих юм.

Бид шилмэл хүлгийн уралдааны айраг түрүүг эргэж мэдээлэх болно.