Д.Эрдэнэ-Очир олон улсын дуурийн дуулаачдын тэмцээнд гуравт оржээ

Итали улсад долдугаар сарын 17-20-ны хооронд "Concorso Internazionale Francesco Paolo Neglia" олон улсын дуурийн дуулаачдын уралдаан зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин тёнор Д.Эрдэнэ-Очир амжилттай оролцож, гуравдугаар байр эзэллээ. Д.Эрдэнэ-Очир нь уг тэмцээнд тёнор хоолойны драматик дүрд дуулжээ.

Д.Эрдэнэ-Очир нь өнөөдөр УДБЭТ-ын тёнор хоолойны драматик дүрүүдийг ганцаараа үүрч яваа хүчтэй хоолойтой дуучин юм. Тэр Кармен дуурийн Хосе, Тоска дуурийн Каварадосси, Турбадур дуурийн Манрико зэрэг хүнд дүрүүдэд дуулдаг Монгол Улсын чадварлаг дуучдын нэг юм.