48 настай бельги эр Жимми де Френне тасралтгүй таван өдөр буюу 116 цаг суултуур дээр сууж дэлхийн дээд амжилт тогтоожээ. 

Түүний хувьд 168  цаг тасралтгүй суухаар төлөвлөж байсан ч биеийн байдлаасаа болж амлалтаа хэрэгжүүлж чадаагүй. Гиннесийн дээд амжилтын номонд энэ төрлийн амжилт бүртгэдэггүй ч өмнө нь ийм амжилтын түүх хаана ч бичигдэж байгаагүй аж. 

Френнегийн найз 100 цаг суултуур дээр суусан гэдгийг сонссоны дараа тэрбээр энэ амжилтыг эвдэх ажилдаа орсон нь энэ юм.