Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонсоод байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргээр ТЕГ-ын газрын дарга Б.Хурц, Г.Эрдэнэбат прокурор, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг Эрүүгийн хуулийн 133.1, 251.1-д зааснаар гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  2019.08.12-ны өглөө 09:00 цагт эхэлсэн.

Тав дахь өдрөө болж байгаа шүүх хурал нь 49 оролцогчтой бөгөөд өнөөдөр бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж байна. Үүний дараагаар улсын яллагч, өмгөөлөгч нар дүгнэлтээ танилцуулсны дараагаао иргэдийн төлөөлөгч үг хэлнэ. Үүний дараагаар шүүх хурал завсарлаж, шүүгч нар шийдвэрээ танилцуулах юм.

Дөнгөж сая шүүх хурал завсарлав. Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар шүүх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан юм.

Шүүх хуралд Ц.Амгаланбаатар, Итгэлтөгс нараас гадан ШШГЕГ-т ажиллаж байсан  Хоролсүрэн, Отгонбаатар,Нямбаяр нар оролцсон.

Шүүх хурал болж байгаатай холбоотойгоор Б.Хурцыг хоёр бүсчлэлээр хамгаалж байгаа аж. Тодруулбал, “хуурай дүү”  гэгдэх Гантулга нарын  залуус нэгдүгээр бүсчлэлд  хамгаалж байгаа бол, хоёрдугаар бүсчлэлд АТГ-д ажиллаж байгаад халагдсан Нямдорж нарын офицерууд хамгаалаж байгаа юм.

Бид шүүх хурлын явцын талаар эргэж мэдээлэх болно.