2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг тавдугаар сарын 13-наас 27-ны өдрүүдэд бүртгэсэн.

Дахин бүртгэл энэ сарын 21-30-ны хооронд явагдана гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээллээ.

Статистик үзүүлэлтээр

  • Баянгол дүүрэг 5577,
  • Баянзүрх дүүрэг 6838,
  • Багануур дүүрэг 465,
  • Багахангай дүүрэг 110,
  • Сүхбаатар дүүрэг 3396,
  • Сонгинохайрхан дүүрэг 5616,
  • Хан-Уул дүүрэг 3883,
  • Чингэлтэй дүүрэгт 2408,
  • Налайх дүүрэгт 676 хүүхэд бүртгүүлжээ.

Харин нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Цахим бүртгэлд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 28181 хүүхэд бүртгүүлсэн байна.