Өчигдрөөс хойш жүжигчин Г.Алтаншагай, Ц.Ганбаяр нарыг ТҮК-ийн ажилтан зодож, танхайрсан хэмээн сошиалд шуугиан тарив. Гэтэл тэд тун удахгүй тоглогдох гэж байгаа "Галзуу хот" шоу драмынхаа зураг авалтад зориулж энэхүү бичлэг хийж байжээ. Тэрхүү бичлэгээ сошиалд тарааж, олон нийтийг хэрхэн хүлээж авахыг тандсан байна. Гэтэл байдал бишгүйтэж эхэлсэн гэнэ. Учир нь жүжигчин залуусыг амьдрал дээр ТҮК-ийн ажилтан зодож, танхайрчихаад түүнийгээ далдаж байна гэх шүүмжийг дагуулаад байна. Байдал хэрхэхийг харж л сууя даа.