Хотын төвд байрладаг "МПМ" цогцолборт гал гарсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл уг гал гарсан  бүсээс зургаан иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, галын дөлийг дарсан байна. 

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Автозамчдын 30-р байр, Монполимент группын оффист гал гарч байна гэсэн дуудлага өдрийн 15:04 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Уг дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, найман автомашинтайгаар обьектын галыг унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээлэл өглөө.

 

 

Холбоотой мэдээ:

МРМ цогцолборт "гал гарлаа"