Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн багш, удирдлагууд сурагчдадаа 55 мянган төгрөгийн үнэ бүхий биеийн тамирын хувцас авахыг шаардсан тухай гомдол НМХГ-т ирсэн байна.

Мэдээллийн дагуу СХД-ийн 12 дугаар сургууль болон Хан-Уул дүүргийн сургуульд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгах ажиллагааг эхлүүлжээ.