Сайн байцгаана уу та бүхэн. Бодогдоод улам цаашлаад байх болсон нэгэн шалтгаанаа хуваалцмаар санагдлаа. Охин минь одоо 4 настай.

Охины аав бид 2 , хоёр талд амьдраад 3 жил болж байна. Охин минь аавынхаа асрамжинд дутагдах зүйлгүй сайхан амьдарч өсч байгаа , бид хааяа уулздаг юм. Охиныгоо бага байхад нь ажил амьдралын шаардлагаар охины аавын талаар өсгүүлсэн. Одоо том хөөрхөн охин болсоний нь хархаар тэр хүмүүсээс авах нүүргүй мэт санагдаж санаа зовохдоо би булаацалддаггүй юм. Би хааяа хааяа охиноо би өөрөө авнаа гэж хэлж үздэг, тэгсэн саяхан охины Аав нь охин чамтай / ээжтэйгээ гэсэн үг / өсвөл хүний ад болно шүү Нээрэн хүний л ад болно гэж хэлсэн .

Энэ үг нь үгээр илэрхийлэхийн аргагүй хүнд тусаж тухайн үедээ би нэг их олон юм хэлэлгүй арайчдээ гээд өнгөрсөнч өдөр ирэх тусам гүнзгий бодогдож голд орсон мэдрэмж төрдөг. Уулзмааргүй харьцмааргүй Аавд нь май май гээд чангаар хамаг чадлаараа хашгирч Үнэндээл салаавч өгмөөр санагдах болсон. / Ёс зүйгүй үг бичсэндээ хүлцэл өчие та бүхнээс / Миний өнөөгийн амьдрал тэр хүнийхээс дор л доо, Бид амьдралынхаа замын эхэнд хоёр биенийхээ гараас өөр барьсан юучгүй хамтын амьдралаа эхлүүлж байсан.

Тэр хүн гадаад явж бид холдож салж Тэр хүн ирж надаас боломжийн амьдрах болсон. Хэнч харсан би биеэ цэвэрхэн аваад явчих эмэгтэй ЯАГААД ЯАГААД ЯАГААД эх нь хүүхдээ тэр дундаа охин үрээ хүний Ад болгож өсгөнө гэж!!! Хэлэх ёсгүй үг байсан юм. Хүн чанар Итгэл Сэтгэл надад байдаг юмш дээ. . . Эцэстээ Ямар учиртай энэ үгийг хэлсэнийг ойлгохгүй Эдтэй холбож бодсон. Зүгээр л дотроосоо энэ Адгийн муу үгийг гаргаж хаямаар санагдаад Бичлээ. . .