АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс “НВЦ” компанид шалгалт явуулж, ерөнхий захирал Ц.Баатарбилэгийг 48 цагийн турш саатуулжээ.

“НВЦ” компани нь Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан байдаг бөгөөд холбогдох төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, санхүүжилт, эргэн төлөлт, зээл олгохдоо хууль зөрчсөн эсэхийг АТГ-аас шалгасан байна.