Шинэлэг бүхнийг сэдэгч Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд үзэгч, сонсогчдоосоо үргэлж сайн үнэлгээг авдаг. Учир нь тэрбээр ганцхан өөрийн бүтээлээ чанар чансаатай хийгээд зогсдоггүй. Залгамж халаа болсон залуусынхаа уран бүтээлийг зөв залж, өвөрмөц дүр төрхтэйгээр Монголын урлагт тамгалж өгөхөд "гүүр" болдог. Сайн удирдагчаас сайн бүтээл төрдөг гэдэг. Энэ үгийн эзэн бол дуучин Д.Болд.

Хөдөлмөрч энэ эрхэм удам дагасан урлагийн гэр бүлийн нэг гишүүн. АЖ, Төрийн соёрхолт, нэрт Жамьян хуурчийн ач хүү. Дуурийн театрыг “Бөмбөгөр ногоон” гэж байхад Болдын эмээ өвөө хоёул хөгжимчин хийдэг байсан гэдэг. Харин Болдын аав архитектурч, ээж нь дуурийн дуулаачийн мэргэжилтэй. Ээж нь Монголын дуурийн урлагт 26 жил ажилласан бөгөөд түүнийг Цэцэгээ багш гэдгээр нь урлагт дурлагчид андахгүй ээ. Ийн дуучин Д.Болдын удам судрыг цааш сөхвөл урлагийн хүмүүс олон бий.

https://www.dorgio.mn/uploads/2019/10/9c359c761a21829a5dc70432449f7950.jpg

Нэртэй хүний зүстэй хүү Монголын рок поп урлагт өөрийн өнгө төрхийг тамгалж яваа нь гайхалтай. Хойч үеэ бэлдэн олон таниулна гэдэг амаргүй ажил. Үүнийг атгаж авсан тэрбээр тун удахгүй өөрийн шинэ уран бүтээлээ толилуулахаас гадна залуу уран бүтээлчдийн бүтээлээр намар цагийн тэсрэлтийг хийхээр бэлтгэл ажлаа хэдийнээ базаажээ.

Ингээд Д.Болдын тэсрэлт хийх шинэ уран бүтээлчдийг танилцуулъя.

 

Ж.АРИУНЖАРГАЛ

https://www.dorgio.mn/uploads/2019/10/23ee6ecdb5b360cacf173e96e73ce77b.jpg

Түүнийг “Universe Best Song” шоуны авьяаслаг нэгэн оролцогч болсноор нь олон нийт мэднэ. Гэхдээ "The Voice of Mongolia 2018" шоунд оролцсоноор нь илүүтэй мэдэх болсон. Тэрбээр Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн охин. Дуулахаас гадна төгөлдөр хуур тоглодог бөгөөд мэргэжлийн уран зураг зурдаг нэгэн. Поп, R&B, Жазз чиглэлээр уран бүтээлээ хүргэнэ.

 

Б.БИЛГҮҮН

Төрийн соёрхолт, Дуучин Д.Болдын багийн бас нэгэн авьяаслаг дуучин бол Б.Билгүүн. Түүнийг "Universe best songs-2015" тэмцээний ялагч гэдгээр нь залуус илүүтэй танина. Тэгвэл тэрбээр өнгөрөгч онд зохион байгуулагдсан "The voice of mongolia" шоуны Д.Болд шүүгчийн шилдэг 16 оролцогчийн 1 болж, амжилтаа ахиулсан нэгэн. Төгөлдөр хуур, гитар тоглохоос гадна ая зохиогч авьяастай уран бүтээлч юм. Поп, R&B, Жазз, поп рок урсгалаар дуулах ажээ. Чөлөөт цагаараа ширээний теннис, хөл бөмбөг тоглодог гэнэ.

 

 

О.БҮЖИНЛХАМ

https://www.dorgio.mn/uploads/2019/10/318c7735e3c5c74ce071519faca1fa10.jpg

Тэрбээр дуулахаас гадна бүжгийн урлагаар хичээллэдэг гайхалтай эмэгтэй. Монгол бүжиг, цэнгээнт болон поп бүжгийг хослуулдаг дууч бүсгүй жүжиглэх ур чадвартай гэнэ. Хөгжим сонирхогч залуус түүний Universe Best Songs-2016 шоуны шилдэг 12 оролцогчийн нэг болж байсныг андахгүй мэднэ. Түүний амжилт үүгээр зогсохгүй ээ. Одоогоос хоёр жилийн өмнө Баянзүрх дүүргийн шилдэг сурагч болж байсан удаатай. Мөн өнгөрөгч оны The Voice of Mongolia шоуны Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд шүүгчийн шилдэг хоёр оролцогчийн нэг болж байсан өвөрмөц хоолойтой дуучны Поп, R&B чиглэлээр дуулсан шинэхэн дууг хүлээх л үлдлээ.

 

С.ИДЭРМАА

https://www.dorgio.mn/uploads/2019/10/404f9e75ae1f5356fa4a3cbaaeecc8ee.jpg

Энэ үзэсгэлэнтэй эмэгтэйг "The Voice of Mongolia-2018" шоуны шилдэг 16-д багтаж байснаар нь уншигчид андахгүй танина. Тэрбээр дуулахаас гадна мэргэжлийн жүжигчин төдийгүй гитар сайн тоглодог авьяас билиг нь цогцолсон нэгэн. Урлагийн хүн бүх төрлийн авьяастай байх хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэр ч мөн адил дуулах, жүжиглэхээс гадна сонгодог урлагийн нэг болох балетээр хичээллэдэг аж. Монгол ардын бүжиг, хип-хоп гээд бүжгийн олон төрөлт хувирч өөрийгөө өөр өнцгөөс нь харуулах шинэ уран бүтээлч маань Поп, Данс чиглэлээр уран бүтээлээ туурвихаар юм байна.

 

Э.ГАНБИЛЭГ

https://www.dorgio.mn/uploads/2019/10/2fdb9cb588eedeca9debb969d65c8d35.jpg

Шинэ уран бүтээлч Э.Ганбилэг нь гитар, төгөлдөр хуур тоглодог өөрийн авьяасаа өнгөлөхөөр "The Voice of Mongolia-2018" шоунд оролцож шилдэг 16-ын нэг болж чадсан. Тэрбээр чөлөөт цагаараа  сагсан бөмбөг тоглодог чадварлаг тоглогч гэнэ. Тун удахгүй поп чиглэлээр уран бүтээлээ олны хүртээл болгохоор зэхжээ.