Фантастик продакшний шинэ бүтээл "37-р точка" олон ангит уран сайхны киноны дүрүүд олон талыy өнгө төрхийг харуулсан бүтээл болж чадсаныг үзэгчид киноны шинэ ангийг хэрхэн тэсэн ядан хүлээж байгаа хүлээлтээс харж болно.

Энэ удаад уг киноны ахдаа дурласан Солонго буюу залуу жүжигчин Номингийн талаар товч дурьдаж байна. СУИС-ыг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрбээр Дорнод аймгаас их хотыг зорин ийнхүү урлагийн салбарт хөл тавьжээ. Түүний хувьд өмнөх жил дэлгэцнээ гарсан "Хүний цаана" кинонд мөн дүр бүтээгээд амжсан юм. Харин энэ удаад ахдаа дурласан даруухан охины дүрийг бүтээжээ. 

Түүний дүрээ хэрхэн амилуулсан болохыг үзэгчид та бүхэн хэдийнэ дүгнэлтээ өгөөд эхэлсэн болов уу.