Хамт ажилладаг залуудаа дасаад дурлаад хайрлаад байх юм. Тэр маань даанч намайг өөртөө сэтгэлтэй гэдгийг өчүүхэн ч мэдэхгүй. Яаж зөвөөр ойлгуулах вэ?

Өөр эмэгтэй хүнтэй ярьж инээлдэх, туслах, хамт явах бүрийг нь харах бүрт өөрийн мэдэлгүй уур хүрээд байх юм. Яавал дээр вэ. эсвэл сэтгэлээ татаж авах арга юу билээ. Ямар ч харьцаа үүсээгүй байж л тэр хүнийг харамлаад байна. Хайр гэдэг зүйлийг одоо л мэдэрч байх шиг байна. надад туслаач.