Бүгд сайн уу? Нэг хэцүү юм байна. Би найз залуутайгаа үерхээд 2 жил орчим болж байна. Бид 24, 27-той залуухан хосууд. Түрээсийн байранд амьдардаг.

Өө тэгээ л мөнгөгүй төгрөггүй асуудал гэх мэт хоорондоо муудалцахыг алийг тэр гэхэв дээ. Манай хүн ч ууртай, би ч бүр хэтэрхий бронктой, уурлахаараа биеэ барьж чаддаггүй. Юм авч шидэх, найз залуугаа цохих, хамаг юмнуудыг нь эвдлэх хорлох, эсвэл хана юу хамаагүй цохиж өөрийгөө гэмтээх гэх мэт цаанаасаа биеэ барьж чаддаггүй бронктой. Намайг яаж ч солиорч байсан надад гар хүрдэггүй. Гэхдээ тайвшируулаад тэврээд авдаггүй адилхан өөдөөс асаад хамаг юмаа ийш тийш нь шидээд байдаг.

Ийм 2 хүн хол явах болов уу? Энэ занг яаж засах вэ? Над шиг ийм ууртай эхнэртэй, эсвэл ийм эмэгтэй байна уу? Зөвлөгөө өгөөч гуйя. Саяхан хүртэл муудалцаад би юм хум авч шидээд, цохиод, цонх хага цохиод хажуу айлууд дуудлага өгөөд цагдаад хүртэл торгууллаа.
Би ээж ааваа 5 жилийн зайтай алдаад. Надад амьдрах цорын ганц утга учир минь энэ хүн.