БГД-ийн 20-р хороо ”Сүлжмэлийн урд автобусны буудал дээр гар утсаа алдлаа” гэсэн мэдээллийг 11-р сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад ирсэн байна. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгахад,  16 настай эмэгтэй хүүхдийн гар утсыг “Т” /эм.52н/-нь хулгайлан авсан үйлдлийг Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс илрүүлэн шалгаж байна. Хохирогч гар утсаа өвлийн хүрэмнийхээ халаасанд хийсэн байсан байна. Иймд иргэд гар утас хэтэвчээ далд халаасандаа хийж байхыг зөвлөж байна