Өчигдөр буюу 2019.11.15-ны өдөр Хэнтий аймагт Монгол улсын иргэн, 37 настай, эрэгтэй өөрийгөө буудан хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ. Одоогоор хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нарийвчилсан шинжилгээгээр тухайн иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох юм. Мөн гал алдсан уу, амиа хорлосон уу гэдгийг тогтоох юм байна.

Тиймээс иргэд гал зэвсэгтэй анхаарал болгоомжтой харьцаж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.