Та бүхэндээ Энэ өдрийг мэндийг хүргэе. Миний бичсэнийг та гарчигнаас нь хараад л ойлгож байгаа байх. Сүүлийн 1 жил /миний мэдэж байгаагаар бол/ нөхөр минь өөр хүүхэнтэй явалдаж байна.

20 жилийн амьдрал минь миний хувьд нөхөртөө маш их итгэдэг байсан учир ийм юм сонсоод газар тэнгэр хөмрөх шиг л болсон. Нууц амраг хүүхэнтэй нь уулзлаа тэгсэн анхны хайр нь гэнэ, одоо бие биендээ дахин дурласан салж чадахгүй 3-лаа амьдаръя гэх юм. Ёо ээ бурхан минь гэсэн. Одоо нөхрөөсөө салдаг дээрээ тулаад байж байна.

Яасан гэсэн өчигдөр нөгөө хүүхэнтэйгээ одоо болтол холбоотой байгааг нь мэдлээ. Тэр хүүхэн рүү нь мсж бичлээ. Тэгсэн санаа зовж байгаа ч юм алга юун сүртэй юм гэхийн. Яасан муухай хүүхэн, яасан муу эр вэ? Бүтэн 1 жил би гэр бүлээ бүтэн авч үлдэх гэж тэмцлээ. Юманд бас хэмжээ хязгаар байх ёстой гэж бодож байна. Би нэг л юмыг сайн ойлголоо. Эмэгтэй хүн хэзээ ч гэр бүлтэй хүнтэй явалдаж болохгүй гэдгийг.

Хөөрхий хань ижил нь гээд ар гэр үр хүүхдэдээ гэж хамаг л сэтгэл зүрхээ зориулсан амьдрал нь нэг л өдөр нэг хүүхнээс болж орвонгоороо эргэхэд их л хэцүү байдаг юм байна. Зүрх сэтгэл минь өвдөлтийг мэдэрч зүгээр л тасралтгүй урсах нулимс, маш хүнд юмаа. Энийг давахад та нар минь туслаач? Тэгээд урлаг соёлын хүүхнүүд бүгд
ийм завхай биш биз дээ. Тэр хүүхэн нь хөгжимчин гэсэн.