“Алтандолгио” компани баавгай унтуулах буу нийлүүлэхээр шалгарчээ
52 минутын өмнө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны А/846 дугаар тушаалыг үндэслэн байгуулсан үнэлгээний хороо гэрээ шууд байгуулах аргаар баавгай барих тоног төхөөрөмж (амьд баригч, тор) худалдан авах, албан хаагчдын аюулгүй байдлыг хангах, бие хамгаалах хэрэгсэл (шүршигч) худалдан авах, унтуулгын бууны иж бүрдэл худалдан авах, мэдээ алдуулах, тайвшруулах эм бэлдмэл худалдан авах төсөл, арга хэмжээнүүдийн нийлүүлэгчийг сонгон шалгарууллаа. Тендерийн урилгыг 2026.10.08-нд tender.gov.mn цахим системд нийтлэн, тендерийг 2026.10.16-нд нээсэн юм.
Албан хаагчдын аюулгүй байдлыг хангах, бие хамгаалах хэрэгсэл (шүршигч) худалдан авах ажлыг “Ээл гранд” ХХК, унтуулгын бууны иж бүрдэл худалдан авах төсөл арга хэмжээний нийлүүлэгчээр “Алтандолгио” ХХК-г сонгон шалгаруулжээ. Эдгээр компанитай бараа нийлүүлэх гэрээг 2026.10.27-нд байгуулсан байна.
Баавгай барих тоног төхөөрөмж (амьд баригч, тор) худалдан авах арга хэмжээний нийлүүлэгчээр “Үржих-Үр” ХХК шалгарч, 2026.10.28-нд БОУАӨЯ-тай гэрээ байгуулжээ.
Гэрээ байгуулсан өдрөөс хойш 30-45 хоногт шүршигч, 60 хоногт хийн буу, 30-45 хоногт амьд баригч тор нийлүүлэх ёстой аж.







Зочин · 9 секундын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh