Азидаа анх удаа 6 өдөр, 6 шөнө тасралтгүй үргэлжилдэг олон өдрийн гүйлтийн тэмцээн зохион байгуулагджээ. Тэмцээн БНХАУ-ын Шямин хотноо өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 6-ны хооронд болсон байна. Тус тэмцээнд Монгол Улсын тамирчин, Хэт холын зайн гүйлтийн дэлхийн хошой аварга Б.Буджаргал түрүүлжээ.

Тэрбээр олон өдрийн уралдаанд хамгийн өндөр амжилт гаргаж байгаа монгол тамирчдын нэг юм. Б.Буджаргал энэ жил АНУ-д болсон олон улсын тэмцээний 10 өдрийн гүйлтийн төрөлд хурд сорихдоо 1221.8 км замыг туулж түрүүлж, бахдам амжилт гаргаж байсан билээ.