УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэхгүй байх шийдвэрт хүрлээ.

Тодруулбал, Нийгмийн даатгалын шимтгэлийг 5 хувиар нэмэгдүүлэх улс төрийн шийдвэр 2017 онд гарч байсан. Мөн 2018 онд 2 хувиар, 2019 онд 1 хувиар нэмэгдүүлж байсан удаатай.  Тэгвэл ирэх онд буюу 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс дахин хоёр хувиар нэмэгдүүлэхээр УИХ-хэлэлцсэн.

Харин Ерөнхийлөгч Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавиад байсан юм. 

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж, Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлэхгүй байх хоригийг нь гишүүдийн олонх ийнхүү дэмжив.