Европын улс орнуудад амьдарч, суралцаж байгаа монгол залуусын дунд анх удаа зохион байгуулагдах гэж буй “МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ, ШИЙДЭЛ” эрдэм шинжилгээний бага хурал 2020 оны хоёрдугаар сарын 01-ны өдөр ХБНГУ-ын Мюнхэн хотод болох билээ. 

Мюнхен хотноо зохион байгуулагдах Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг ирж үзэх хүсэлтэй бол доорх линкээр бүртгүүлээрэй:

✔️https://forms.gle/HuCSmBZaRtaevw97A✔️



Хуралд оролцох хүсэлтэй залуусын Эрдэм шинжилгээний илтгэлийн материалыг 1 сарын 25 хүртэл хүлээн авч баталгаажилт танд илгээх ба зөвхөн бүртгэлтэй хүмүүс л оролцох боломжтойг анхаараарай.
- Шууд ирээд оролцох боломжгүй
- Зохион байгуулагчдын зүгээс өдрийн хоол, бүтэн өдрийн уух ус, ундааг хариуцах боловч замын зардал болон байрлах буудал хариуцахгүй анхаарна уу.

- Хурлын турш та зохион байгуулагчдыг хүндэтгэн бичлэг болон шууд дамжуулалт бичлэг хийхгүй, зураг авахгүй байгаарай.

- Зураг болон хурлын нэвтрүүлгийг хурлын дараа авах боломжтой. Хурлын үйл явц Монгол орон даяар болон ХБНГУ даяар цацагдана.

Шагналын сан:

1р байр ЕТГ-ын батламж, МИАТ ХХК шагнал болон зохион байгуулагчдын гарын бэлэг

2р байр ЕТГ-ын батламж, Euro Mon AB ХХК-ны шагнал болон зохион байгуулагчдын гарын бэлэг

3р байр ЕТГ-ын батламж, "Үйлсийн зам" ХХК шагнал болон зохион байгуулагчдын гарын бэлэг

- Бүх оролцогчдод Монгол улсын ЭСЯамны батламж болон зохион байгуулагчдын гарын бэлэгтэй.

Жич: Үнэ төлбөргvй
https://m.youtube.com/watch?feature=share&v=GvimHZ-r7ZI

Холбогдох мэдээллийг болон илтгэлийн абстрактыг www.MYFgermany.com хаягаар хүлээн авна уу

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БАЙГУУЛЛАГА :

Еренхийлегчийн Тамгын Газар
Элчин Сайдын Яам
Ханнс Зайделийн Сан
Монгол Германы Хамтарсан Отгонбаяр Сан
МЗХ Герман