Нэрийг минь нууцлаад өгөөрэй баярлалаа. Би одоо 23 настай, 2 настай хүүтэй, жирэмсэн байхдаа салсан. Шалтгаан нь: хууралт,  тэр надаас 4 ах ч өөрөсөө 5, 6 эгч хүүхнүүдтэй явдаг байсан ( яагаад ийм эгч хүнийг сонирхдог юм гэсэн чинь ) нөгөө ажилдаа сурамгай байдаг гэж байсан.

(Би яагаад ах хүн сонгосон гэж үү) амьдралд арай өөрөөр хандах байх, хариуцлагатай байна байх гэж итгэсэндээ л тэр. За тэгээд 2 жилийн хугацаанд хүүгийн эцэг 2 удаа ирж уулзсан. Бид 2 дээр эргээд ирэх байх гэж хүлээдэг. Жирэмсэн байхаасаа л нойр хоолондоо муу болж, нойтон дэртэй шөнийг бардаг байв. Хүүг гаргах үeд өвдөж зовж байхад хажууд байгаагүй үнэхээр ганцаардаж, ааш зан минь эрс өөрчлөгдөж байна. Үeийхнээсээ ичиж заримдаа ч атаархах юм.

Ямар хүнд нь халамжтай хань ижил заяаж, ямар нь ингэж ганцаараа хатуу зөөлөнг туулж байдаг байна. Үхмээр санагдах үe ч гардаг юм байна. Үрээ хараал амьдрах урам зориг ордог. Хамаатан садан найз нөхөд нас залуу байна сайн хүнтэй учирна, хүүхдээ том болохоос нь өмнө хүнтэй суу, эрэгтэй хүүхэд хэцүү шүү л гэх юм. Сайхан аав ээжийн буянд дутагдаж гачигдах зүйлгүй л явна.  60 дөхсөн хүмүүс байдаг, айлын бага.  Ах нар, эгч нар бүгд тус тусын амьдралтай. Би л болж өгөхгүй, ээж аавыгаа зовоож байх шиг байна. Амьд мэнд байхад нь элэг бүтэн амьдрал зохиогоод аз жаргалтай байгаагаа харуулах юмсан гэж бодох юм. Даанч санаснаар минь болохгүй байна. Яах ёстой юм бол оо, урам зориг эрч хүч хайрлаач, нийтлээд өгөөрэй баярлалаа.