Эртний нүүдэлчдийн өв уламжлал болсон биет бус соёлын өвийг хадгалан авч үлдэх, Морьтон Монголын малчин ахуй, адуу дагасан соёлыг сурталчилан таниулж, адуучдын авьяас чадварыг алдаршуулах зорилгоор "Талын жавхаа" -2020 буюу Адууны соёлын өдөрлөг ирэх хоёрдугаар сарын 01-нд "Чингис хааны хүрээ"  аялал жуучлалын цогцолборт  зохион байгуулагдах гэж байна.

 

 

“Талын Жавхаа-2020” буюу адууны соёлын өдөрлөгийн үеэр,

✓ Цан татсан 1000 адуун дунд орж хийморио сэргээж
✓ Адуучин залуусын эрэмгий, чадварлаг байдлыг нүдээр үзэж
✓ Өвөл цагийн адуу маллах соёл болох эмнэг булгиа, уурга шүүрэх, уурга бугуйлыг хэрхэн эдэлж байгааг харах
✓ Үндэсний сайхан хувцастай шилдэг үзэгч тодруулах
✓ Үзэгчдийн дундах тэмцээнд оролцож, мэдлэгээ хуваалцах
✓ Өв соёлоо харуулсан худалдаа үзэх
✓ Тайга нохойны уралдаан
✓ Морьт харваан үзүүлбэр
✓ Хээрийн цайгаар цайлж, зураг татуулах гээд олон арга хэмжээнд оролцох боломжтой.

Тус өдөрлөгийн хөтөлбөр
09:30-10:00 Тэмцээнд оролцогчдын бүртгэл
10:00-12:00 Уран уургач тэмцээний I шат (урьдчилж бүртгүүлж оролцоно)
12:00-13:00 Нээлтийн үйл ажиллагаа
• Морьт харвааны үзүүлбэр
• Тайга нохойн уралдаан
• Талбай дээр зураг авахуулах
• Үндэснний сайхан хувцастай хос шалгаруулах
13:00-14:00 Үдийн завсарлага
14:00-15:00 Эмнэг булгианы тэмцээн (урьдчилж бүртгүүлж оролцоно)
15:00-17:00 Уран уургач тэмцээний II шат
17:00 Шагнал гардуулах хаалтын үйл ажиллагаа
 

 


Холбоо барих утас: 80059390, 99101727, 98009555
Зохион байгуулагдах газар: Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолбор