Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларч, цаг агаар тогтуун байна.

2020 оны 01 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж хөндийгөөр 13-18 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 8-10 хэм хүйтэн байна.


2020 оны 01 дүгээр сарын 26-наас 01 дүгээр сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарна.