Сайн байна уу Миний нэрийг нууцлаад оруулаад өгөөрэй.Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье .Би одоо 25тай жирийн нэг ээж 1охинтой охин маань 2настай хаанаас эхлэж бичихээ мэдэхгүй байна.

Миний нөхөр 31тэй барилгын ажил эрхэлдэг. Нөхөртэйгөө танилцаад 6жил болж байна. 2жил өмнө хүүхэд төрсөнөөс хойш нөхөр маань эрс өөр хүн болсон гэртээ ирэх нь багасаж надад туслахгүй мөртлөө хэрүүл хийх нь ихсэж архинд орж эхэлсэн бид 2г дөнгөж танилцахад уудаг байсан л даа гэхдээ ойлгуулж ярилцсаар байгаад 2жил огт амсаагүй байсан юм. Хүүхэд маань 1нас хүрж байхад гэнэт нэг өдөр бид 2 урьд нь маргалдаж байгаагүй маргалдсан тэр өдрөөс хойш гэртээ ирээгүй асууж сурагласан, хадам эгч маань надад одоо дүүгээ чамтай амьдруулахгүй гэдэг үгийг юу ч болоогүй юм шиг хэлсэн юм.

Тэрнээс хойш 1жил дараа би нөхөртэйгээ найзындаа очоод таарсан тэрнээс хойш хүүхдээ асууж сураглаж өдөр бүр залгаж гэрт ирэх болсон тэгээд уучлалт гуйж одоо дахиж хүүхэдээ хаяхгүй одоо явахгүй гэж гуйсан би ч хүүхэдээ бодоод уучилсан гэтэл би 3сарын өмнө нөхөр маань өмнө амьдралтай байсан бас нэг охинтой охин нь 12настай гэдэгийг олоод мэдчихсэн тэр охины ээж нь нөхөртэй болоод одоо охин нь тэр эрэгтэйгээр овоглодог юм байна лээ.

Зурагийн харсан тэр охин нь манай нөхрийн хуулбар шиг яг адилхан байсан яагаад тэр охин бас ээж нь тэгж амьдрах болсонг би мэдээгүй ээ одоо яавал дээр вэ надад зөвлөөч