Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит коронавирусний тухай цаг үeийн мэдээлэл хийлээ. Коронавирусийн шинэ төрлийг  Covid-19 вирус гэж нэрлэхээр болжээ. Одоогоор 24 орны 43101 хүнд халдварлаж, 1107 хүний аминд хүрээд байгаа аж. 

Харин манай улсад тус вирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Хөвсгөл аймагт хоёрдугаар сарын 10нд тусгаарлагдсан сэжигтэй нэг тохиолдлын шинжилгээний хариу коронавирус илрээгүй. Мөн Гашуун-Сухайт дахь 12 хүнээс шинжилгээний хариу коронавирусгүй гарчээ.