Сүхбаатар дүүргийн 11-р хороо 100 айл буюу 9-р дэлгүүрийн урд замд T.Prius маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож T.Corolla Rumion маркийн автомашинтай мөргөлджээ. Уг ослын улмаас зорчигч 17 настай Г, 16 настай Э, 30 настай Ц нар гэмтсэн байна. Жолооч Д-г согтуурлын зэрэг тогтоодог драгер багажаар шалгахад 1.87% согтолттой гарчээ. 

Иймд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан үедээ жолоо барихгүй байж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаална уу. 

Согтуугаар машин барьсан тохиолдолд жолооны эрхийг хасч, торгодог. Мөн хохирлын хэмжээнээс хамаарч эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг жолооч нар анхаарна уу.