ТОЙМ МЭДЭЭ


2020/02/25


Өнгөрсөн долоо хоногийн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Улс төр:  Улс төрийн хүрээнд нэлээд онцлог долоо хоног болж өнгөрлөө. Ерөнхийлөгч Х.Баттулга монголын уламжлалт сар шинийн баярыг хориглох зарлиг гаргав.  ЕТГ-ын дарга З.Энхболд ажлаа өгч, сонгуульд өрсөлдөх болсноо мэдэгдсэн. Мөн экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг интерполоор хайж байгаа тухай АТГ-аас мэдээлж, Ерөнхий сайд асан  Ч.Сайханбилэгийг гадны орноос иргэншил хүссэн тухай З.Энхболд мэдэгдэв.  Мөн долоо хоногийн сүүлчээр парламент дахь сөрөг хүчний дарга С.Эрдэнийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл гарсан билээ.  Ийнхүү өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. З.Энхболд намдаа очиж, “экс”-үүдийг интерполоор хайж эхлэв

Эрхэм сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Батноров суманд баригдсан “Андлалын өргөө”-г барихад ихээхэн хүчин чармайлт гаргасан нэгэн. Тиймээс хоёр тэрбум төгрөгийн өртгөөр боссон “Андлалын өргөө” цогцолбор нь арвич айлын хашааны үүд гэхэд хилсдэхээргүй болсныг цахим орчинд шүүмжилж эхэлсэн. Үнэхээр анхны эх зураг ашиглалтад оруулж буй хоёрыг харьцуубал, хоёр тэрбум төгрөгнөөс хэтэрхий их мөнгийг нь тоншчихсон юм байна гэж хардахаас аргагүйд хүрнэ.  Л.Оюун-Эрдэнэ сайд аа, “Андлалын өргөө”-нөөс арай их мөнгө “тоншчихсон” уу...

Нийгэм: Төрийн албан хаагчид ажлын өрөөндөө согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон Засгийн газрын тогтоол цагаан дээр хараар тодоос тод бичигдэн өдгөө ч хэрэгжиж байгаа. Гэтэл эл тогтоолыг уландаа гишгэдэг эрх мэдэлтнүүд хүний аминд хүрсээр байгаа нь харамсалтай. Талийгаач Болормаагийн аав Сүхээ: Орой хуралтай гээд гарсан хүүхдээ маргааш нь нас барсан байхад нь оллоо

Эдийн засаг: Улаан буудайн урамшуулалд 21 тэрбум төгрөг олгожээ

Засгийн газрын 2020 хоёрдугаар сарын 21-ний  өдрийн тушаалаар тариалан эрхлэлтийг дэмжих сан болон дотоодын гурилын үйлдвэрүүдэд 2019 оны ургацаас стандартын шаардлага хангасан 230,4 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлж, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 759 иргэн, хуулийн этгээдэд 21,476,225,900 төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байдаг.

 Энэхүү шийдвэрээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Онцгой байдлын ерөнхий газар, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Мал хамгаалах сан зэрэг байгууллагын өр төлбөрт тооцож нийтдээ  9,601,043,354 төгрөгийг хамаарал бүхий аж ахуйн нэгж, иргэдийн урамшууллаас тус, тус суутган тооцож санхүүжүүлж буй. Мөн дотоодын шалгалтаар урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлээгүй, зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн нэр бүхий 45 иргэн, хуулийн этгээдэд олгох 1,471,530,900 төгрөгийн мөнгөн урамшууллыг холбогдох зөрчлийг арилгасны дараа нөхөн олгох асуудлыг зохион байгуулж шийдвэрлүүлэх үүргийг холбогдох албан тушаалтанд үүрэг болгожээ. 

Спорт: МУГТ Д.Сумъяа, Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртлээ

Олон улсын жүдогийн холбоо буюу IJF -с зохион байгуулдаг Дюссельдорфын Их дуулгад Монгол улсаас эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд өрсөлдсөн Л.Сосорбарам, Б.Хорлоодой нар хүрэл медалийн эзэд боллоо.

Эмэгтэйчүүдийн -57 кг-ийн жинд МУГТ Д.Сумъяа В хэсгийн аваргын төлөө Тунис улсын бөх Гофран Хэлифитэй тааран барилдаж ялалт байгуулж хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд тэрбээр Канадын Жессика Климкайтай тааран барилдсан боловч ялагдал хүлээн хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Хүрэл медалийн төлөө Израилийн Тимна Нелсон Левитэй тааран барилдаж, улмаар ялалт байгуулан хүрэл медаль хүртэв.


Энэ мэдээ таалагдаж байвал