2020 оны 05 сарын 29-ны өдөр 15:00 цаг орчим Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр Ар гүнтээр Партизан явах замд Subaru Imprezza маркын автомашины жолооч Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад /1,26%-ийн согтолттой/ замын чиглүүлэгч бетонон шон мөргөж, мөргөлтийн улмаас онхолдож хамт зорчиж явсан өөрийнх нь 3 болон 5 настай хүүхдүүд нь автомашины цонхоор шидэгдэж маш хүнд гэмтсэн осол  гаргалаа.

Ослын улмаас гэмтсэн хүүхдүүд ГССҮТ-д хүргэгдсэн бөгөөд биeийн байдал хүнд байна.