Сайн байна уу. Араар тавилтаас болоод маш хайртай, итгэж, хүндэлдэг байсан нөхөртөө хайргүй болоод бүр харахаас уур хүрээд байдаг болчихсон бүсгүйчүүд байна уу?
Хүүхдүүдийнхээ төлөө л хамт байна. Хамт байхдаа өөр юманд сатаараад гайгүй. гараад явахаар нь бас орой орж ирэхэд нь үзэн ядсаар угтдаг болчихсон. Чадлаараа л хичээх юм. Болохгүй юмоо. Нөхрийгөө тийм өлөн зэлмэн арчаагүй хүн гэж хэзээ ч боддоггүй байсан. Одоо зүгээр л нэг муу арчаагүй байдаг л нэг хүүхэмсэг донтой амьтантай амьдарч байснаа бүрэн ойлгосон. Урьдных шигээ хайрлахаа больсон. Миний гомдол тайлагдвал буцаад хайртай болох болов уу?